Зөвхөн монголчуудад заяасан авьяас

Тал нутгийн монголчуудын төрөлх авьяас суу билгийг дэлхий нийт өдөр өдрөөр танин мэдэж байна. Лас Вегасын “Cirque Du Soleil's”–ын тайзан дээр Монголын уран нугараач охидын үзүүлбэр үзэгчдийг үнэхээр гайхашруулж чадсан тухай CNN нийтэлсэнийг сийрүүлэн хүргэж байна.
Гоёмсог, торгон хувцастай охид тайзан дээр гарч ирэн хэдэн мянган хүний анхаарлыг нэг цэгт төвлрүүлж, гайхалтай уян налархай хөдөлгөөн хийж, үегүй мэт нугарч, ганц гар дээрээ биеээ өргөж, шүдээрээ зуун газраас хөндийрөх гээд үнэхээр нүдэндээ ч итгэмтгүй үзээлбэрүүдийг үзүүлсэн гэнэ.
Үегүй мэт нугарах хүмүүсийг хаа нэгтээ харж байсан ч өмнө нь хэзээ ч ийм дээд түвшний урлагийн зэрэгт хүргэсэн байдлаар харж байгаагүй тухайгаа үзэгчид, шүүгчид хэлж байв. Шоуны шүүгчээр ажиллаж байсан хатагтай Сэнди Крофт “Бейсболын шилдгийг үзмээр байвал америкчуудыг хар, харин уран нугаралтыг хамраар байвал монголчуудыг харахыг зөвлөж байна. Тэдний хөдөлгөөн нэг бүрт нь утга учир шингээстэй байна” хэмээн үзүүлбэрийн дараа ярьж байсан юм.
Гэрэл цацарч, амьдрал буцалсан Лас Вегаст алс хол орших талын Монголоос оролцогчид ирсэн нь соньхон байлаа. Монгол бол Ази тивд оршин эх газрын улс бөгөөд Орос, Хятад хоёр том гүрний дунд оршдог. Хэдийгээр хөгжил дэвшлийн хувьд онцгойрох улс биш боловч өөрийн гэсэн агуу түүх, онцлогтой.
Тэдний урлаг соёлыг хөгжүүлэхэд тухайн үеийн ЗХУ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Одоогоос 70 жилийн өмнөөс Монголын уран нугараачид ЗХУ-ын Большой театрт, Монте Карлогийн олон улсын циркийн фестивалиудад оролцож эхэлсэн. Анх циркийн тайзнаа гарч ирсэн гоолиг охидыг хараад чухам юу хийх гэж байгааг тааж ядан байсан гэдэг. Циркийн жонглёрчид байхаа хэмээн таамаглаж байх зуурт гайхалтай нугаралтуудыг хийж эхэлснээрээ дэлхий нийтийн анхааралд орж байжээ. Харин өнөөдөр уран нугаралт илүү техниктэй, мэргэжлийн, сонирхолтой үзүүлбэр болж ирэв.
Олон улсын урлаг судлаачид уран нугаралтыг дан ганц урлаг талаас нь бус спортын шинжтэй хэмээн ихэд сонирхдог. Ардын урлагийн хөдөлгөөнөөс эхлээд иогийн хүнд хүнд техник бүхий хөдөлгөөн хийдэг нь олны анхаарлыг татсан нь гарцаагүй.
Монголын уран нугаралтын мастерууд циркдээ бэлтгэгдэж байгаа. Хүүхдүүдээ бүр бага байхаас нь шалгаруулж авдаг бөгөөд есөн нас хүрэхдээ тэд үндсэн бүх техникээ эзэмшсэн байдаг ажээ. Энэ бол асар хүнд хөдөлмөр бөгөөд тухайн хүнийг төгс төгөлдөр байхыг шаарддаг. Үзэгчид харахдаа зөвхөн уян налархай юм гэж хардаг ч түүний ард нөр их хөдө
лмөр, хөлс хүч, хүсэл тэмүүлэл байдаг юм.
Уран нугараач охид өдөрт гурваас таван цаг зайлшгүй бэлтгэлээ хийдэг байх ёстой. Бэлтгэлийн явцад ямар ч эрсдэлтэй таарч болдог. Хүнд хүнд гэмтлүүд авах тохиолдол ч бий. Байнгын бэлтгэл сургуулилт хийж байдаг учраас энэ спортоор хичээллэж байгаа хүн өдөр бүр иогоор хичээллэж байгаатай адил учир удаан хөгширдөг гэнэ.
Уран нугаралт бол монголчуудаас гаралтай урлагийн үзүүлбэр, тэднийг дэлхий шагшин магтдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд уран нугаралтыг дэлхийн өөоорны охид хийдэг болсон ч гэсэн тэд хэзээ ч монголчууд шиг хийж чадахгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Учир нь энэ бүхэн монголчуудад л заяасан авъяас.





Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ