Тооцоогүй тоглодог залуус

Дэлгэцийн гурав дахь уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо дахин уулзахаар сэтгэл догдлон яваа “Хувьсал” продакшины авьяаслаг жүжигчид сонирхуулах зүйл ихтэй байгаа нь дамжиггүй. Тэд ирэх тавдугаар сарын 08-нд бүх кино театрын дэлгэцнээ гаргахаар зэхсэн “Тооцоогүй тоглоом” уран сайхны шинэ киноныхоо нээлтийг тун ч өвөрмөц байдлаар хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
“Хувьсал” продакшины ирээдүй хойч үе хэмээгдэж буй авьяаслаг залуу жүжигчдийн шинэ өнгө төрх, гайхалтай ур чадвар, уйгагүй хөдөлмөр зүтгэлийг үзэгчид фэнүүд нь“Тооцоогүй тоглоом”-оос л харах үлдлээ.
Залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл хийгээд үүрэг хариуцлага гэж юу болох, амьдралын олон даваа нугачаанд хэрхэн өөрийн мөн чанарыг авч үлдэх талаар өгүүлсэн сургамжтай, сонирхол татам үйл явдлаар дүүрэн уг киноны гол дүрд жүжигчин Г.Бямбасүрэн, О.Мөнхдалай, Н.Цэнгэлжаргал, Ч.Мөнхболд нар тогложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ