Нэгэн гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн хардалт, хууралтын гай

2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Английн “South Wales”-д нэгэн эмгэнэлт хэрэг гарчээ. Гэр бүлийн гадуурх харилцаа болон уурын мунхаг, хардалтаас болж нэгэн гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэжээ.

Ачааны машины жолооч Даррен эхнэр Рачелийг өөрийнх нь өмгөөлөгчтэй явалдаж, араар нь тавьсаныг мэдэх хүртэл түүний амьдрал бусдын жишгээр сайхан л байж. Харин итгэлийг эвдэж, гэр бүлээсээ дээр хэн нэгнийг тавьсан эхнэрээ түүний нөхөр уучлахыг хүссэнгүй.

Тэрбээр үсчин эхнэрийнхээ ажил дээр гэнэт орж ирсэнээ “Рачел, би чамд хайртай” гэж хэлээд олны өмнө шууд буу гарган буудсан аж. Гэвч азаар бүсгүй амьд үлдсэн боловч насан туршдаа тахир дутуу болсон аж.

Харин энэхүү хэргийг хийсэнийхээ дараа Даррен гэрийнхээ ойролцоох модонд өөрийн амиа хорлосон байна.

Хэрэг явдал үүгээр ингээд дууссангүй үүнээс хэдхэн хоногийн дараа 16 настай хүү Жак нь аавынхаа амиа хорлосон газарт өөрийгөө дүүжлэн хороожээ.

Хүү амиа хорлохынхоо өмнө “Аав аа би таньдаа маш их хайртай. Таньгүйгээр энэ амьдралыг өнгөрүүлж чадахгүй” хэмээн бичсэн байжээ.

Ингээд энэ айлын амьдрал орвонгоороо эргэж, хоёр нь шороонд, нэг нь өрөөл татанхай болж үлдсэн байна.

Энэхүү байдлаас дүгнэлт хийхэд монголчууд бидний дунд ч гэсэн нэг хэсэг жаргал хөөх гэж гэр бүлээс гадуур харилцаанд орох эрсдэл нь манайхан шиг гэрээс гараад бөөн стресс, бухимдлын нийгэмд амьдардаг нөхцөл байдалд үүнээс ч харгис хэрцгий, хатуу байх шиг.

Ер нь бол уншигч та гэр бүлээс гадуурх харилцааг дэмждэг, эсэргүүцдэг эсвэл өөрийн эрхгүй энэ харилцаанд уруу татагдсан хэн ч бай үүсэн гарах эрсдэлийг заавал тооцоолж, уужуу тайван ухаанаар хүлээцтэй хандаж, хамгийн гол нь нөхцөл байдлыг зөв тодорхойлж араар тавьсан, тавиулсан нь ч тэр аль аль нь чинь сэтгэлээр уучилж, уучлалт гуйж амьдралаа, үр хүүхдээ, гэр бүлээ хамгаалж авч үлдэхийг уриалж байна.

Мөн ганц бие залуус, ганц бие бүсгүйчүүддээ аль болох гэр бүлтэй хүнээс зайлсхийж байх нь хожим ирэх харууслыг өөртөө авчрахгүй байх нь мэдээж хамгийн зөв сонгол шүү гэж хэлмээр санагдаж байгааг хэлэх юун.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ