Нөхрийн компьютер дээрээс нэг хүүхний зураг олоод эхлээд юм бодсонгүй...

Би нөхөртэйгөө гэрлээд 10 жилийн нүүр үзэж байна, бие биедээ их хайртай, хөөрхөн хүүтэй сайхан л амьдрач байлаа. Нөхрийнхөө компьютерт юм хийж байгаад work гэсэн фолдер дотор нэг хүүхний зураг байхыг үзээд эхлээд юм бодсонгүй, асуусан чинь манай ажлын залуугийн гэрийнх нь зураг. ПС-гээ форматлаад миний ПС дээр түр юмнуудаа хуулсан юмаа гэлээ.
Тэр үед ёстой юм бодсонгүй, тэгтэл сарын дараа нөгөө зурагнуудаа өөр нэрээр хуулаад хийчихэж, би копи хийж аваад нэг бичлэг байхаар нь үзсэн чинь нөгөө хүүхнээ гадаад дотоодгүй дагуулж яваад гудамжинд араас нь өөрөө дуугарахгүй бичлэг хийгээд явсан баахан бичлэгүүд байна.
Тэгсэн такси дотор хийсэн бичлэгт нь жолоочийн толинд манай нөхрийн дүрс ороод ирдэг байгаа, ингээд хэрэг мандаад баахан муудаж сайдаж байгаад гайгүй боллоо. Хоёр дахь хүүхэд ч гарлаа, манай хүн тэр хүүхнээсээ салсан гэж хэлээд гайгүй боллоо, тэгтэл 3 дахь хүүхдээ тээж байгаад ажил руугаа явж байхдаа нөхрийн машин миний урдуур ороод явсныг хараад залгасан чинь утсаа авдаггүй, тэгснээ гэнэт миний урд тал гэрэл дохион дээр зогсоод гэнэт 2 хүн үнсэлдэж үнгэлдээд бөөн юм болоод нэг хүүхэн буусан чинь нөгөө хүүхэн нь буудаг байгаа.
Бүх юм хөмрөөд явчих шиг боллоо, би машинаараа замыг нь хааж зогсоод харсан чинь муухан инээснээ манай нөхөр давхиад явчихсан, тэрнээс болоод хүүхэд минь дотроо амьгүй болоод, би сэхээнд ороод үхэхэээ шахсан, хормойн бузар зөв зүгээр бойжиж байсан үр хүүхдийг ч авдаг юм байна лээ. Одоо болтол мань хүн нөгөө хүүхэнтэйгээ уулзаад байгаа бололтой, далим гаргаж уурлаад гэрээсээ яваад өгсөн, томчууд яахав дээ хэцүү ч гэсэн болдог юм байна лээ. Хүүхдүүд минь санаа алдаад том нь байнга уурлаад дүүгээ загнаад нэг л гунигтай байх боллоо. Миний хүү аав чинь өөр хүн дагаад явсан шүү, ээж хүү 3-лаа сайхан амьдарнаа гэхээр уул нь за ойлголоо ээжээ л гэнэ, тэгснээ л санаа алдаад эхэлнэ, хэцүү шүү, үр хүүхэдтэй хүмүүс, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх л хэрэгтэй байх…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ