Ц.Элбэгдорж: Миний зураг, бичлэгт эвлүүлэг байхгүй

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт түймрийн голомтод аймгуудаар ажиллаад ирсэн билээ. Гэтэл тус аймгуудад ажилласан байдлыг харуулсан түүний зургуудыг фотошопдсон байна гэх хардлага цахим ертөнцөөр газар аваад байгаа юм. Харин Ерөнхийлөгч үүнд цэг тавихаар дээрх бичлэгийг оруулж дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр “Галын шугаманд ажиллах иргэдээрээ бахархав. Тэд ч сэтгэлийн дэм авлаа, баярлалаа гэцгээж байв. Өмнө оруулсан зургийг зарим нь эвлүүлэг мэт мушгижээ. Эвдэрснийхээ хэрээр бусдыг дүгнэх нь өрөөсгөл. Энэ богино бичлэгээс бодит ойлголт авч болно. Миний оруулж байгаа зураг, бичлэгт ямар нэг эвлүүлэг, худал зүйл байхгүй болно. Нийтийн мэдээлэлд бид хариуцлагатай, ёс зүйтэй хандах нь чухал. Сэтгэл зөв бол үйлс зөв.” хэмээжээ.

М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ