"Хан ресурс" компани тохиролцохоос татгалзлаа

Өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр Олон Улсын Арбитрын шийдвэр гарч, Монгол улс "Хан ресурс" компанид 100 сая ам.доллар төлөхөөр болсон. Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, "Хан Ресурс" компанийн хооронд 2015 оны 4 сарын 21, 22-ны өдрүүдэд харилцан тохиролцох хэлэлцээр хийсэн байна.

Хэдийгээр Монгол улсын Засгийн газар энэхүү асуудлыг эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж байсан боловч "Хан Ресурс" компанийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нэг талын санаачлагаар 2015 оны 4 сарын 22-нд цуцалсан байна. Энэ үйлдэл нь "Хан Ресурс" болон тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ашиггүй үр дүнг бий болголоо хэмээн Хууль зүйн яам үзэж байгаа аж. Арбитрын шийдвэрийг албан ёсоор хүргүүлээгүй байгаа боловч нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ