ТЭДИ төвөөс "хулхи" утас авсан иргэдийн хохирлыг барагдууллаа

ШӨХТГ-т иргэд хэрэглэгчдээс үүрэн холбооны оператор компаниуд болон гар утастай холбоотой олон санал гомдлууд ирдэг байна.

Тухайлбал, иргэн Н, Ж нь Тэди төвөөс 2 ширхэг Galaxy Note, иргэн Т нь Galaxy Grand Prime гар утас худалдан авсан байна. Гэтэл Н, Ж нарын авсан гар утас нь оригинал биш байсан тул тэд гомдол гаргажээ. Энэ дагуу тус төвийн үйлчилгээний менежертэй холбогдож иргэдийн гомдлыг барагдуулсан байна. Ингэхдээ баталгааны хугацаа дуусаагүй байсан тул гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасч, утасны үнэ болох 510 000 төгрөгийг хэрэглэгчдэд буцаан олгуулжээ. Харин иргэн Ж-ийн худалдан авсан утсыг хэрэглэгчийн хүсэлтээр өөр загварын гар утсаар солиулсан аж.

Мөн иргэн Т-ийн утасны дэлгэцний мэдрэгч ажиллахгүй байна гэсэн гомдлын дагуу хэрэглэгчийн хүсэлтээр гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасч гар утасны үнэ болох 320 000 төгрөгийг хэрэглэгчид буцаан олгуулжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ