Мөнгөн медаль хүртсэн “Бикини мисс” О.Оюунзул ивээн тэтгэгчтэй “болов”

Фитнессээр эрчимтэй хичээллэн гоолиг бие, тачаангуй төрхөөрөө залуусын харцыг гижигдэх болсон О.Оюунзул хэдийнэ мэргэжлийн тамирчны түвшинд очсон нэгэн. Зохистой бие галбир, зөв хөгжсөн булчин зэргээрээ зөвхөн туранхай байхыг эрмэлзэж явдаг ихэнх охидын сэтгэхүйд “тэсрэлт” хийсэн түүнийг фитнессийн тамирчин гэхээс илүүтэй дуучин Б.Амархүүгийн хадам эгч гэдгээр нь мэдэх хүн олон бий.

Учир нь, түүний дүү гэгддэг загвар өмсөгч О.Ариунзул нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн дуучин Б.Амархүүтэй үерхэж байгаа билээ. Ийнхүү мисс дүүгийнхээ “ачаар” олонд танигдсан О.Оюунзул өөрийн хүч хөдөлмөрийг ч батлан харуулснаар барахгүй 2014 оны бодибилдинг, фитнессийн хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж “Бикини мисс”-ээр тодорсон юм.

Харин саяхан зохион байгуулагдсан “George's gym championships-2015” тэмцээний “Бикини мисс” ангилалд өрсөлдөн мөнгөн медаль хүртсэн бөгөөд ивээн тэтгэгчийн нэрэмжит шагналыг ч бас давхар гарджээ.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ