Ирэх X сараас аналоги систем ашиглагдахгүй

Одоогоор телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээр хүлээн авч үзэж байгаа 170 гаруй мянган өрх байдаг байна.Өөрөөр хэлбэл, тусгай төхөөрөмжөөр кабелийн үйлчилгээ авдаггүй, зөвхөн сэрээн антенаар телевизороо үздэг 170 мянган айл байдаг гэсэн үг юм.

Тэгвэл ирэх аравдугаар сар гэхэд эдгээр 170 мянган өрхийг бүрэн тоон системд шилжүүлэхийн тулд хувиргагч төхөөрөмжийг олгох ёстой. Гэвч эдгээр өрхөөс өнөөдрийн байдлаар дөнгөж 4500 гаруй нь л тоон системийн хувиргагч төхөөрөмжөө аваад байгаа гэнэ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар "Иргэдийн хувьд энэ талын мэдээлэл хомс, дээрээс нь цагийг нь тулгаж байж л сая нэг сэхээ орж авъя гэж шуурах гэж байгаа болов уу" гэсэн байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ