15 настай хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Өнгөрсөн нэгдүгээр сард Хандгайтын цанын баазад чаргаар гулгахаар очсон 60 орчим насны хүн золгүйгээр амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал,уулын оройгоос чаргаар хурдтай гулгаж явсан 15 настай хүүгийн чарганд мөргүүлж газар дээрээ амиа алдсан билээ.
Санаандгүйгээр хүний аминд хүрсэн хүүд Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн. Уг зүйл анги нь “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас уг хэргийг Эрүүгийн хуулийн 27.1-т зааснаар “Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байна.” гэж заасан зүйл ангид хамаарах хэрэг гэдгийг нотолж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн байна. Уг заалт нь хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ