Зам тээврийн ослоор хоёр настай охин амиа алджээ

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 408 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 304 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүн нас барсан.
Зам тээврийн осолд 7 хүүхэд өртснөөс сургуулийн насны 4, сургуулийн өмнөх насны 3 хүүхэд байжээ.
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Тухайлбал, СБД-ийн нутаг Зуслангийн зам, Бэлхийн 54 дүгээр гудамжинд Nissan Terrano маркийн Г жолоочтой авто машин онхолдож, 5 хүн гэмтэж зорчигч 02 настай эмэгтэй А нас барсан байна. Тиймээс зам тээврийн ослоос сэргийлэхийг нийт жолооч нарт анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ