Монгол, Солонгос улсын иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сонг томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаархоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сон “Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, нийслэлийн Засаг даргыг бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.Мөн тэрээр энэ жил Монгол, Солонгос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25, Улаанбаатар, Сөүл хот ах дүүсийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг онцлоод энэхүү ойн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх тал дээр анхаарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ