Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Prius” унах боломжтой боллоо

"Prius center" компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан приус загварын автомашиныг оруулж ирсэн байна. Тус компани Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооныиргэнЦ.Наранхүүгийн хүсэлтээр уг машиныг оруулж ирсэн аж.

Жолоочийн хажуу талын суудлыг машины хаалга онгойход гадагшаа илүү гарч ирсэн шийдэлтэй гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суухад зориулагдсан тусгай суудалтай, приус-11 маркийнавтомашиныг 10 орчим сая төгрөгөөр оруулж иржээ. Тус компани борлуулсан машин бүрээсээ 50 мянган төгрөгөөр сан байгуулж, нийгмийн сайн сайхан зүйлд зориулах гэнэ.

Мөн тавдугаар сарын 1-3-ны хооронд Хаан банктай хамтран Prius автомашины өдөрлөгийг зохион байгуулж газар дээр нь лизингийн үйлчилгээ үзүүлэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ