Дэлгэрмөрөн гол үертэй байна

2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см даван үерлэсэн байна. Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ