Брайль, крилл, зурган мэдээлэл хэвлэгч машиныг хүлээн авна

Ерөнхий боловсролын сургуульд хараагүй хүүхэд суралцахад нэг алхам ойртлоо. Учир нь Азийн Хөгжлийн Банкны ажилчдын хандив болон Канад Сангийн дэмжлэгтэй брайль хэвлэлийн төвийн хүчин чадлыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж төслийн хүрээнд 13995$-ийн өртөг бүхий брайль, крилл, зурган мэдээллийг гурвалсан форматаар гаргадаг хэвлэгч машиныг суурилуулан ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан сурах бичгийг хэвлэхэд бэлэн болоод байна.
Гурвалсан формат бүхий номыг эцэг эх багш нар ашиглан сурагчдын уншлагыг хянах, зураг тайлбарлан хүүхдийн төсөөллийг бодитой болгох боломж бүрдэж байна.
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо маргааш уг принтерийг хүлээж авах бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр, Канад Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эд Жэйгэр нар оролцоно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ