"Оюутан цагдаа" хөтөлбөрийн бүртгэл ирэх сараас эхэлнэ

Монголын Оюутны Холбоо, Улаанбаатар хотын Цагдаагийн Газар хамтран хамтран хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжих гэж байна.

Тус хөтөлбөрийн зорилго нь жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуучуудыг “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамруулдаг юм.

Өнгөрсөн жил уг хөтөлбөрт 88 оюутан хамрагдсан ба нэг цагийн хөлс нь 3500-4000 төгрөг байсан бөгөөд энэ жил 150 оюутанг ирэх сарын 5-наас бүртгэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ