Бугын эвэр түүхээр явсан иргэд гал алджээ

Бугын эвэр түүхээр ууланд гарсан иргэдийн анхаарал болгоомжгүйгээс Увс аймагт ихээхэн хэмжээний түймэр асаж байгаа талаар тус аймгийн MBC телевиз мэдээллээ.

Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн Мөстийн эхэн гэдэг газар 200 гаруй га талбай түймэрт өртөөд байгаа юм байна.

Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, нутгийн иргэд хамтран ажиллаж байгаа ч салхины хурд ихтэйгээс амар дарагдахгүй байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ