Зарим эмнэлэгт захиргааны хариуцлага тооцжээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 онд баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 04 дүгээр сарын 01-24-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Уг шалгалтад нийт 87 объект хамрагдаж, 564 зөрчил илрүүлж, газар дээр нь 109 зөрчил буюу 19.3 хувийг арилгуулсан байна. Харин бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 61, мэдэгдэл 18, танилцуулга 3-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Дээрх шалгалтын хүрээнд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг үндэслэн "Сэрсан димэд" ХХК, "Бум Энэрэл" ХХК-ийн эмнэлгийг тус бүр 250.000 төгрөгөөр, "Зүтгэх найдвар" ЗБН-ийн эмнэлгийг 100.000 төгрөгөөр, нийт 3 субъектийг 600.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцсон байна. Батлагдсан удирдамжийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 6 байгууллагын эмч ажилчдыг хамруулан 482 хүнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын хичээл сургалтыг зохион байгууллаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ