Жилд 600 мянга гаруй хүн тамхины утаанаас болж нас бардаг

Дэлхийн тамхигүй өдрийг жил бүрийн 5-р сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлдэгбөгөөд ДЭМБ –аас 2015 онд “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг зогсооё”уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан байна.

Эрүүл мэндэд аюултай үр дагавартай төдийгүй, бас тамхи татах явдал, тамхины утаатай холбоотой нийгэм, экологийн болон эдийн засгийн ядуурлаас өнөөгийн хийгээд ирээдүйн үеийнхнийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх нь Дэлхийн тамхигүй өдрийн зорилго юм. Анх 1988 онд тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр (World No Tobacco Day) болгон ДЭМБ-аас зарлажээ.

21 дүгээр зуунд тамхи татах асуудлыг байхгүй болгох зорилтыг дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тавьсан ч харин асуудал хэвээр,никотины эсрэг тэмцэл үргэлжилж байна. ДЭМБ-ын мэдээгээрдэлхийннасанд хүрсэн арван хүн тутмын нэг нь нас бардаг байна. Тамхинаас болж жил бүр 6 сая орчим хүн нас барж байгаа ажээ(үүнээс 600 мянга гаруй нь тамхи татдаггүй ч, тамхины утаанаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна). Зохих үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ авахгүй бол, 2030 он гэхэд энэ тоо 8 саяд хүрч өсөх хандлагтай байгаа ажээ.

Тэгвэл дэлхийн тамхигүй өдрийг угтан Налайх дүүргийн ЭМТ нь 2 сарын аян зарлан уриалгад нэгдэн ажиллаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ