“Халаа сэлгээ, ТАЗ-ийн мэдлээс хэтэрсэн”

УИХ-ынӨргөдлийн байнгын хорооноос төрийнжинхэнэ алба хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудлаархолбогдох яам, талуудыг оролцуулсан Нээлттэй сонсголхийж байна.Нээлттэй сонсголд Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, Төрийн албаны зөвлөл, иргэдийнтөлөөлөл оролцож байгаа юм.Мөн төрийн албан хаагчдыг нэг дор олноор нь халсан асуудлаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг,БОАЖНХ-ийн сайд Д.Оюунхорол нараастайлбар авсан юм.Нээлттэй сонсголын явцаассийрүүлэн хүргэж байна.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг өөрчлөхдөөХөдөлмөрийн хэлтсийндарга нарыг салбарын сайд томилохоор заасан. Энэ дагуу Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бөөнөөр нь томилсон байдаг. Харамсалтай нь, түрорлон гүйцэтгэгчээр томилж болно гэснийг Үндсэн хууль зөрчсөнгэх маргаан гарсан. Хоёр жил хууль бус томилгоотой явж ирсэн. Би хууль зөрчөөгүй,тухайн үеийн Засгийн газар, ТАЗ буруутай.Гомдол гаргасан хүмүүсийн буруубиш. МСҮТ-ийн захирлыг сонгон шалгаруулалтын дагуутомилох ёстой. Тиймээс холбогдох хуулийн дагуу чөлөөлөөд сургуулийн захирлуудыг томилж ажилласан. Есөнзахирал нь түр томилгоотой бишбайсан учраасүлдээсэн, одоо ажлаа хийж байгаа. 14 хүн МСҮТ-д ажиллах хүсэлт гаргасны дагуу ажлынбайраар хангах чиглэл өгөөд явж байна.
Эрүүл мэнд, спортынсайд С.Шийлэгдамба:УИХ хууль гаргажЗГ-ын бүтцийг өөрчилсөн. Хуучин нэрээрбайсан яам өөрчлөгдөж нийтийн биеийн тамирын бодлогыг хамт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.Сайдын чиг үүргийн хүрээнлд 16 эмнэлэг,таванаймаг дахь бүсийноношлогоо эмчилгээний төв зэрэгт нийтдээ6137 алба хаагч ажиллаж байна.Үүнээс өөр албандшилжсэн 14, чөлөөгдсөн 19, өөрийн хүсэлтээр 39 хүн байна. Өнөөдрийн байдлаархууль бусаар халагдсан гэсэн шүүхийншийдвэр ирээгүй байна. Өргөдлийн байнгын хороонд ирсэн11 өргөдөл болтөрийн албан хаагч хууль бусаар чөлөөлөгдсөнтэй холбоотой өргөдөл биш.Эмчилгээний чанар, тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй хагалгааг гадаад улсад хийлгэхтухай өргөдлүүд байгаа. Яам одоо тавангазар, дөрвөнхэлтэстэйажиллаж байна. Энэ асуудал үүсгээд байгаа зүйл бол Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал. Өмнө нь хоёр Төрийн нарийн бичгийн даргатай байсан. Хатанбаатаргурваншатны шүүхээр яваад үндэслэлгүйгээр халагдсан гэсэн шийдвэртэй. Эрдэнэтуяагийн хувьдөмнө нь хашиж байгаагүй албан тушаалдэргүүлэнтомилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Өрөөр хэлбэл,нэгажлын байранд хоёр хүнийг томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Төрийн жинхэнэ албанхаагчийг түрорлон гүйцэтгэх албыг 26 жил тасралтгүй ажилласан хүнийгажиллуулж байгаа. одоо сонгон шалгаруулалт төлөвлөгдсөн байтал шүүхийн асуудал сөхөгдөж асуудал хойшлоод байна.Би ажлаа авааднэг чэмнэлгийн даргыгөөрчлөөгүй.Шүүхэд хандсан нэг хоёр хүний асуудлын хариуцагч нь Засгийн газар. Төрийн ажилд улстөрийн өнцгөөс биш мэргэжлийн баг, уламжлалыг хэвээр үргэлжлүүлэх, удирдах ажлын туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар энэ салбарын ажлыг авч явж байгаа.
Иргэн н.Болдбаатар: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн26, Хөдөлмөрийн хэлтсийн31дарга нэг өдөр халагдсан. Энэ тушаалыг хууль бус гэж үзээд ТАЗ-ийн салбар зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хөдөлмөрийн сайд энэ талаараа тайлбар хийсэн. Гудамжиндбайсан хүмүүсийг төрийн албанд оруулсан нь хууль бус гэсэн.Ажлаасаа халагдсан 31 хэлтсийн даргаас26 нь төрийн байгууллагад ажиллаж байсан, 18 ньнөөцөд бүртгэгдсэн, 17 ньтангараг өргөсөнхүн байгаа юм. Энэ хүмүүсийггудамжнаас орж ирсэн гэж хэлэх үндэслэлгүй.Тэгсэн мөртлөөзургаангазрын дарга, зарим хэлтсийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүй шууд томилчихож байгаа юм. Ингэжялгаатай хандаж болохгүй.
Иргэн н.Дэлгэрмаа:Биднийгүндэслэлгүй халагдсан асуудлаашүүхийн байгууллагад тавихад “Намын харьяаллаархалж байгаа бол нэмэргүй. Хичнээн заргалдаад тус болохгүй” гэж хүмүүс хэлж байсан.Байгаль орчин, ногоонхөгжлийн яамандСав газрын захиргаа УИХ-ын254-р тогтоолоор байгуулагдсан. Гэтэл Д.Оюунхоролсайд 17 сав газрын дарга нарыгнэг өдөр чөлөөлсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ