Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 1-ний буюу баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх гэнэ. Тэрээр энэ тухайгаа УИХ-ын даргад уламжилжээ.
Тэрбээр энэ удаа татварын эрхзүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулах аж. Мөн Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ