Ил галын улмаас зуслангуудад түймэр гарчээ

Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас болж, хотын ойролцоох зуслангийн газруудад түймэр гарч байна. Сүүлийн тав хоногт л гэхэд Жигжидийн ам, Шарга морьт, Мухарын ам, Халзангийн ам зэрэг зуслангийн газраас зургаан удаа түймрийн дуудлага ирсэн байна.

Түймэр гарах бүрт нийслэлийн мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан гэж мэдээллээ.

Иймд иргэдийн анхаарал сэрэмжтэй байхыг холбогдох газрынхан сануулж байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ