Ц.Намуунаа: Эрхи эргүүлж, зул өргөдөг болсон

Монголын рок попын цөөн охидын хамтлагийн төлөөлөл “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунтай ярилцлаа. Тэрбээр өнөөдөр өөрийн анхны "One moment" цомгийн нээлтээ хийсэн юм.
-Өнөөдөр шинэ цомгийн нээлтээ хийлээ. Энэ цомгийнхоо талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Юуны өмнө нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Миний цомог “One moment” буюу “Ганц хором” нэртэйгээр сонсогчдын гарт хүрч байна. Анхны бие даасан цомог учраас маш хөдөлмөр, сэтгэлээ шингэсэн байгаа. Энэ цомог маань таван дуутай. “Ocean Grey” Нацагаа, Ариука, “Опозит” хамтлагийн Энэрэл нартай хамтарч ажилласан. Энэ залуус маань таван дууг бүгдийг нь зохиосон байгаа.
-Өмнө нь зөвхөн хамтлагийнхаа цомгийг гаргадаг байсан. Харин энэ удаад зөвхөн өөрийн дуулсан дуунаас бүрдсэн цомгийг гардаж авлаа. Цомгоо хүлээж авахад ямар мэдрэмж төрж байв?
-Сэтгэл илүү хөдөлдөг юм байна. Цомгоо бичүүлж байхдаа хамтлагийнхаа өмнөх цомгуудтай адилхан хүлээж авна байх гэж бодож байсан. Гэтэл цомгоо аваад дуунуудаа сонсч үзэхэд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөсөн /инээв/. Маш гоё санагддаг юм байна. Дуунуудаа сонсоод нулимс дуслуулсан.
-“Киви” хамтлаг хэзээнээс уран бүтээлдээ эргэж орох вэ?
-Тоглолт хийгээгүй удсан байна. Уг нь өнгөрсөн жил 10 жилийн ойгоороо бут авна гэж байсан /инээв/. Гэвч амжсангүй. Энэ онд “Киви” хамтлагийн 11 жилийн ой болж байна. Тиймээс хамтлагаар томоохон тоглолт хийхээр төлөвлөж байна. Яг хэзээ гэдэг нь цаг тухайд нь мэдэгдэх байх. Бид тоглолт хийгээгүй нэлээд удсан шүү дээ. Том тоглолтын хүлээлт бол байгаа. Тоглолтоос өмнө шинэ дуу, клип хийж, сонсогчдынхоо сонорыг мялаах болно. Мэдээж бага зэрэг цаг хугацааны асуудал энд яригдах байх.

-10 жилийн ойн тоглолт ямар шалтгааны улмаас хойшилсон юм бэ?
-Ихэнх хүмүүс мэдэж байгаа байх. Ука маань саяхан “ээж” болсон. Эмэгтэй хүн бүх хэзээ нэгэн цагт ээж болдог. Яг энэ цаг үедээ Ука маань гэр бүл зохиож, ээж болж, “Киви” хамтлагийн гишүүдийн тоог нэгээр нэмсэн дээ. Гадуур манай хамтлагийн продессэр Б.Ангирмааг хамтлагийнхаа гурван бүсгүйг хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлж болохгүй гэж гэрээ хийдэг гэсэн яриа байдаг. Энэ бол тийм биш. Тийм биш гэдгийг Ука маань баталлаа /инээв/. Багш маань уран бүтээл, гэр бүл төлөвлөлтөө зэрэг амжуулахыг зөвлөдөг гэдгийг албан ёсоор хэлье. Ямартаа ч “Киви” хамтлаг 10 жилийн ой дээрээ шинэ гишүүнээр бэлэг барилаа шүү дээ /инээв/.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ