Далдыг харах чадвараа хөгжүүлэх дасгал

Дасгалын зорилго: Далдыг харах чадвараа хөгжүүлэх

Үзүүлэх нөлөө: Далдыг харах чадварыгнэмэх үйлчилгээтэй бэлдмэлүүдээр утах болон сансрын эрчмийг хүлээн авах чадвараа хөгжүүлснээр бид цогцсон биеийн болон эрчмэн биеийн мэдрэмжүүдийг нэмэгдүүлж, далдыг харах чадвараа хялбархан хөгжүүлэх боломжтой болох юм.

Утах бэлдмэлүүд: Зандан мод, эсвэл улиангар ба зандан мод, эсвэл хөхөн ба улиангар, эсвэл задь ба гандигаар зэрэг утлагаас хүссэнээ сонгож болно.

Бэлтгэл дасгал: Эвтэйхэн суугаад хэд хэдэн орой далдыг харах талбараа (болор бөмбөлөг, хар толь) анхааралтай харна. Ингэхдээ нүдээ огт хөдөлгөхгүй байхыг хичээнэ. Ажигласан болон мэдэрсэн зүйлсээ тэмдэглэлдээ бичнэ.

Үндсэн дасгал: Утах тавагнаас 1.5 м зайд сууна. Утах тавганд дээр өгүүлсэн утах бэлдмэлүүдээс сонгон хийж утаж эхэлнэ. Хар толь юмуу болор бөмбөлөг бидний өмнө, ширээн дээр байх ёстой.

Бид ухамсрын 2-р түвшинд орох ёстой. Гэхдээ болор бөмбөлөг юмуу хар толио байнга ажиглана. Юу ч бодож, харахыг хичээх хэрэггүй. Зүгээр л тэнд тодорхой дүрс үүсэхийг тэвчээртэй ажиглана.

Эдгээр дүрсүүдийг 10 минутын турш ажиглаад, дасгалаа дуусгаж цонхоо онгойлгон 5 минутын турш цэвэр агаараар гүнзгий амьсгална.Дасгалыг 30 минутаас удаан хийж болохгүй.

Дасгалын давтамж: Дасгалыг 4 долоо хогийн турш гурван хоногт нэг удаа, Дасгал VI/1, VI/3-тай ээлжлэн хийнэ. Үзсэн дүрслэлүүдээ тэмдэглэж авна.

Монголын Психотроникийн Хүрээлэнгээс эрхлэн гаргасан Чинад Сэтгэлзүй буюу Парапсихологи хэмээх номоос авав.

Номын зураг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ