Золгүй байдлаар 7 хүн нас баржээ

Урин дулаан цаг ирэхээр гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай болдгийг албаныхан мэдээлж байгаа юм. 2015 оны 04-р сарын 29-с 30-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1810 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 49 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 6, зам тээврийн хэрэг 10, осол 6 гарч 14 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ