ОБЕГ-аас “Жи-Мобайл” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлжээ

Монгол орны зүүн аймгуудын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй ОБЕГ-ын албан хаагчдын мэдээлэл, холбооны найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, суурин утас, интернет модем болон сүлжээндээ үнэгүй ярих эрхийг“Жи-Мобайл” ХХК-аас гардуулан өгсөн байна.

"Энэ бол төрийн ачааг үүрэлцэж, нийгмийн сайн сайхны төлөөх үндэсний бизнес эрхлэгчдийн үлгэр жишээ болохуйц санал санаачилга, орчин үеийн компанийн соёлыг илтгэсэн сайн үйлс" хэмээн ОБЕГ-аас баяртайгаар хүлээн авчээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ