Сайдын цагт С.Эрдэнэ оролцоно

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Сайдын цаг" уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцохоор болжээ. Уулзалт өнөөдөр 12.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимын дэргэдэх Мэдээллийн төвд зарлагдаад байна.

Тус уулзалтаар сайд С.Эрдэнэ нийгмийн хамгааллын салбарыг хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотойгоор авч буй арга хэмжээ, мөн тэтгэврийн насыг яагаад хойшлуулах шаардлагатай болсон зэрэг чухал асуудлаар мэдээлэл өгөх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ