Хилийн авто замын боомтууд түр амарна

Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу ийн амарч буй аж.

Харин агаарын замын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ