Цэрэг татлага ирэх сарын 3-7-ны өдрүүдэд болно

2015 онд цэргийн жинхэнэ албанд татагдах, гэрээт цэргийн албанд элсэх болон цэргийн дүйцүүлэн албанд орох иргэдийн цэрэг татлагын ажил энэ ням гаригт буюу тавдугаар сарын 3-7-ны өдрүүдэд болох гэж байна.
Үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд нийт цэргийн насны залууст буюу 1997-1989 оны хооронд төрсөн 1200 гаруй иргэдэд цэргийн зарлан дуудах хуудсыг тараан өгсөн байна. Эдгээр иргэд тавдугаар сарын 3-наас эхлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн тохиолдолд цэргийн албанд татагдах юм.
18-25 настай эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг цэргийн жинхэнэ албанд татагдагч хэмээн үздэг бөгөөд цэргийн албанд татагчид нь тогтоосон өдөр цаг хугацаанд цэрэг татлагын байранд буюу товлосон газарт очих үүрэгтэйг Монгол улсын үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулиар тогтоосон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ