“Сэтгэшгүй″ эмнэлгийн ховсчин С.Хүрэлбаатар нас барсан хүнд судас нь цохилж байна гээд дусал залгажээ

Телевизийн реклам, зар сурталчилгаагаар байнга шахуу ярилцлага өгдөг бариа заслын “Сэтгэшгүй″ эмнэлэгийн ерөнхий эмч С.Хүрэлбаатар нь хүний амь нас хохироод байхад өөрийгөө хамгаалсаар байна.

Хэргийг тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр бүсэлхийнээс нь доош гэнэт мэдээгүй болсон 61 настай С.Даваасүрэн өвчтөн Төв аймгийн Эрдэнэсант сумаас тус эмнэлэгийн рекламанд хууртан эмчлүүлэхээр иржээ. Гэвч эрүүл саруул болох хүсэлтэй байсан настан тус эмнэлэгийн орон дээр харамсалтайгаар амьсгал хураасан байна. Түүнийг “Сэтгэшгүй″ эмнэлэгт эмчлүүлэхээр анх ирэхэд нь ховсчин С.Хүрэлбаатар ядах юмгүй таныг хоёр хоногийн дараа гэхэд л босгоод ирнэ хэмээн ихэд найрсаг хүлээн авсан байна. Харамсалтай нь талийгаач тус эмнэлэгт арав гаруй хоносны дараа бие нь муудаж, дотор бачимдаад байна хэмээн хүүхэддээ хэлжээ. Тухайн үед эмч үзлэг хийснээ “Зүгээр байна. Юундаа маяглаад байгаан нүдээ нээ” гэж загнисан тухай ээжийнхээ араас гашуудаж буй хүүхдүүд нь гомдолтойгоор ярьсан юм.

Үргэлжлэлийг эндээс ...

Эх сурвалж: Shuurhai.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ