УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны тавдугаар сарын 01-ний баасан гарагт 09:00 цагаас эхэлнэ.
Хэлэлцэх асуудлууд:
1. Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.
2. Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.
3.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.
14.00 цагаас: Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Татварын эрх зүйн орчин цаашид авах арга хэмжээний талаар.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ