Цахим газар олголтын III ээлж өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна.
Ийнхүү Газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлжинд дор дурдсан 11 байршлаас иргэд сонголтоо хийж, газар өмчлөх хүсэлтээ илгээх боломжтой. Үүнд:
| № | Дүүрэг | Нэршил | Байршил | Хороо | Газрын хэмжээ /га/ | Зай /хотын 0 цэгээс тооцсон/ | Нэгж талбарын тоо |
| 1 | Сонгинохайрхан | Шижирийн хөндий | 33 | 21 | 223 га | 45.8 | 496 |
| 2 | Сонгинохайрхан | Шижир уул | 34 | 21 | 46 га | 45 | 207 |
| 3 | Баянзүрх | Улиастайн бага ам | 11 | 20 | 52 га | 22.7 | 134 |
| 4 | Баянзүрх | Богдын давааны ам | 13 | 20 | 84 га | 21.6 | 440 |
| 5 | Хан-Уул | Улаан овоот | 16 | 13 | 97 га | 28.1 | 153 |
| 6 | Хан-Уул | Улаан овоот | 22 | 13 | 104 га | 28 | 367 |
| 7 | Налайх | Нисэх хотхон | 46 | 5 | 166 га | 2 | 1936 |
| 8 | Багануур | Булагтай | 47 | 2 | 950 га | 4.1 | 980 |
| 9 | Багануур | Тариан булаг 2-р хэсэг | 49 | 4 | 376 га | 5.3 | 2080 |
| 10 | Багахангай | Хангайн хөндийн 2-р хэсэг | 52 | 2 | 593 га | 1.8 | 4645 |
| 11 | Багахангай | Хангайн хөндийн 1-р хэсэг | 51 | 2 | 611 га | 2.8 | 227 |
Иргэдээс газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн үдийн 12.20 цагаас эхлэн 15 хоногийн турш хүлээн авах тул урьд өмнө газар өмчилж аваагүй нийслэлийн иргэд Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандан газар өмчлөлийн цахим системд нэвтрэн хүсэлтээ илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 319215
СЭТГЭГДЭЛ БИЧИХ