Ховор зургууд

Хүүхдүүд бөмбөгдөлтөөс нуугдаж байна. ЗСБНХУ-ын өрнө нутагт. 1941. 6 дугаар сарын 22.

2. Зөвлөлтийн цэргүүд нэгнийхээ сахлыг хусч байна. Наталья Боде.

3. Москвагийн метроны “Маяковская” буудалд бөмбөгдөлтөөс хоргодож буй хүүхэд, эмэгтэйчүүд. Аркадий Шайхет

ЗХУ-ын баатар Баранов Михаил Дмитриевич (1921.10.21-1943.01.17) Агаарын 8 дугаар армийн дайчин. Сталинград, 1942. Гергий Зельма

5. Улаан талбай, цэргийн парад, 1941 оны 11 дүгээр сарын 07. Аркадий Шайхет.

6. Сталинградыг фашистууд бөмбөгдсөний дараах галт тэрэгний буудлын хойдох “Хүүхдийн тойрон бүжиг” усан оргилуур. Галт тэрэгний буудлыг 1942 оны 8 дугаар сарын 23-д бөмбөгджээ. Эммануил Евзерихин

7. 1943 он, Брянск мужийн Карачев хот. Хотыг чөлөөлөх үеэр цэрэг Широбоков эгч дүүстэйгээ уулзжээ. Харин түүний эцэг, эх хоёрыг фашистууд хөнөөсөн байжээ. Аркадий Шайхет

8. Калуга муж, Жиздра суурин. 1146 онд Жиздра голын эрэг дээр байгуулсан энэ суурин 1941 оны 10 дугаар сарын 5-д фашистуудын халдлагад өртжээ. Михаил Савин

9. Зөвлөлтийн хуягт тэрэгний экипаж. Ахлах дэслэгч Е.Эндрексон, дэслэгч В.П.Ершаков болон овчарка Жульбарс. Өмнөд фронт. Эммануил Евзерихин

10. Зөвлөлтийн цэргүүдэд шуудангаар ирсэн захидлыг нь тарааж байна. 1944 он. Михаил Савин

11. Зөвлөлтийн цэргүүд Берлиний трамвай дотор. Зурагчин энэ зурагтаа “Берлиний трамвайн анхны зорчигчид” гэдэг нэр өгчээ. Герман. Берлин. 1945 он. 5 дугаар сар. Иван Шагин

12. Дэлхийн II дайны дараа Германы эсрэг холбоо байгуулсан гурван их гүрний удирдагчид 1945 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 02-ны хооронд Подстамын хурлаар Европийн хувь заяаг шийдсэн юм. Александр Устинов

13. Армийн генерал Г.К.Жуков. Яков Рюмкин

14. Штутгофийн бөөнөөр хорих лагерийн хүн шатаах зууханд үлдсэн хүний биеийн хэсэг. Герман. Өрнөд Прусс. 1945 оны 5 дугаар сар. Марк Маркович-Гринберг.

15. Замын зохицуулагч Мария Шальнева. Берлин. 1945 оны 5 дугаар сарын 01.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ