Ослын улмаас өндөр настан нас баржээ

Нийслэлийн СХД-ийн 32 дугаар хороо, Хүй долоон худаг явах замд зам тээврийн осол гарсан дуудлага НОБГ-т иржээ. Уг дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид газар дээр нь очиход Хьюндай Майти маркийнавтомашин замын хажуу руу унаж дөрвөн хүн хүнд гэмтэж, нэг хүн нас барсан байв. Автомашиныг жолоодож явсан жолооч хөнгөн гэмтэл авсан тул анхан шатны тусламж үзүүлсэн гэв. Ослын улмаас гэмтсэн 43 настай эрэгтэй, 50 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй,59 настай эрэгтэй нарыг ГССҮТ-ийн хүлээн авахад шилжүүлжээ.Харин нас барсан 76 настай эмэгтэйг цагдаад хүлээлгэн өгсөн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ