Хар тамхитай холбоотой хэрэг дөрвөөр нэмэгджээ


Энэ оны эхний гурван сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 14 хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс дөрвөөр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар дээрх 14 хэрэгт 16 иргэнийг холбогдуулан шалгаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Бодистой тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, байцаалт авч эхэлсэн бөгөөд тэд 25 хүртэлх насны залуучууд байгаа ажээ.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн хэрэгт байнга хяналт тавин ажилладаг бөгөөд манай улсад хар тамхины бүлэглэл харьцангуй байхгүй гэж хэлж болно гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байдлыг авч үзвэл 2010 онд 5, 2011 онд 15, 2012 онд 7 хэргийг шийдвэрлэжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ