УИХ-ын чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд татварын шинэчлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуулт хариултаар үргэлжилсэн юм. Хуулийн дагуу Засгийн газрын цаг 1:30 цагт багтах ёстой. Тэгвэл энэхүү хугацаа дууссан тул дараагийн асуудлаа хэлэлцэхээр болж, хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Учир нь одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ