Ялтан хорих ангийн ажилтныг гэмтээжээ

Хорих 409 дүгээр ангийн албан хаагчийн биед ялтан халдаж, гэмтээсэн тохиолдолөнгөрсөн гуравдугаар сард гарч байсан билээ. Тэгвэл дээрх хэрэг дахин давтагдаж, тус хорих ангид ял эдэлж байгаа ялтан Б нь ангийн тоо бүртгэлийн ажилтанА руу дайрч давшилан “п...” гэх зэрэг хараалын үг урсган доромжилсон байна.
Үүгээр ч зогсохгүй түүний энэ балмад үйлдлийг таслан зогсоохоор очсон дэслэгч Б-ын нүүрэн тус газар нь цохиж, үүргээ гүйцэтгэж байсан төрийн албан хаагчийн биед халдсан хэрэг өнгөрсөн сарын 27-ны өдөр гарчээ. Ялтан Б нь эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар 7 жилийн ял сонссон нэгэн аж. Тэрээр онцгой, чанга дэглэмтэй хорих ангиудад ял эдэлж байсан бөгөөд тэнд хоригдож байхдаа ихээхэн зөрчил, дутагдал гаргаж байсан гэнэ.
Энэ мэтчилэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэх, амь насаа алдах явдал цөөнгүй тохиолддог байна. 2014 онд хорих ангийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлага биелүүлээгүй, эсэргүүцсэн, заналхийлсэн, хэл амаар доромжилсон болон албан хаагчийн биед халдсан 175, 2015 онд 45 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа аж.
Ц.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ