Одод хэдтэйдээ анх энгэр зөрүүлж байсан бэ?

Анхны гэсэн бүхэн амьдралын хамгийн мартагдашгүй дурсамжаар нэрлэгддэг. Тэгвэл алдартнуудын хувьд анхны шөнө нь хэрхэн өнгөрч байсан юм бол...? Ингээд олны танил зарим оддын анхны секс хэдэн насанд нь тохиосныг хамтдаа сонирхоцгооё.

27 нас: Адриана Лима

Бразилын супермодель, сахиусан тэнгэр Адриана Лимагийн хувьд секс гэдэг гэрлэлтийн дараа л сая нэг хөндөгдөх учиртай нандин сэдэв байсан юм. Тэрбээр охин биеэ 27 настайдаа экс нөхөр Марко Яричид өгсөн билээ.

20 нас: Селин Дион

Канадын нэрт дуучин Селин Дион анхны шөнөө 26 насаар ах нөхөр дуучин, менежер Рене Анжелилд өгчээ. Дурдатгал номдоо бичсэнээр тэдний анхны шөнө 1988 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиосон бөгөөд хайртай хүнтэйгээ байсан болохоор маш сайхан байсан гэжээ.

17 нас: Энрике Иглесиас

“The Daily Telegraph” сэтгүүлд бичсэнээр Испаний халуухан дуучин Энрике Иглесиасын найз нөхдийн олонх нь биеэ үнэлэгчтэй энгэр зөрүүлж зандан биеэ үдэж байжээ. Тэгвэл тэрбээр 25 нас хүртлээ хэнтэй ч унтахгүй гэж боддог байсан ч 17 насандаа энгэр зөрүүлжээ. Тэр нь ердөө 10 секунд л үргэлжилсэн гэнэ.

17 нас: Меган Фокс

Холливудын хараа булаам жүжигчин Меган Фокс 17 настайдаа анх энгэр зөрүүлж байжээ. Тэрбээр зүрх сэтгэл нь хайраар бялхсан гайхалтай шөнө байсныг COSMOPOLITAN сэтгүүлийнхэнд дэлгэсэн юм.

16 нас: Даниэл Рэдклифф

Английн жүжигчин Дэниэл Рэдклифф Харри Поттер кинонд анх тоглохдоо 11 настай байжээ. Тэрбээр зандан биеэ 16 настайдаа өөрөөсөө эгч эмэгтэйд өгсөн гэнэ. Энэ тухайгаа DETAILS сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дэлгэжээ.

14 нас: Ким Кардашян

Реалити шоуны од Ким Кардашян Опрагийн ярилцлагын шоунд оролцож байхдаа 14 настайдаа Майкл Жексоны үеэл Ти Жей Жексонд охин биеэ өгсөн гэдгээ ярьжээ. Тухайн үед тэрбээр жирэмслэлтээс хэрхэн хамгаалдаг тухай ээжээсээ асууж байсан гэнэ.

14 нас: Бритни Спирс

Попын гүнж Бритни Спирсийг охин биеэ Жастин Тимберлейкт өгсөн гэж эндүүрдэг гэнэ. Үнэн хэрэгтээ тэрбээр ахлах сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн тамирчинтай анх энгэр зөрүүлсэн ажээ.

13 нас: Жонни Депп

Холливудын дур булаам жүжигчдийн нэг Жонни Депп зандан биеэ 13 настайдаа тайлжээ. Энэ тухайгаа “The Rolling Stone” сэтгүүлийн нэгэн дугаарт (1998 он) өгсөн ярилцлагадаа дурьджээ.

11 нас: Лил Уэйн

Рэппер Лил Уэйн 11 настай байхдаа хоёр насаар эгч охинтой бэлгийн харилцаанд орж байсан гэдгээ PLAYBOY сэтгүүлийнхэнд дэлгэжээ. Тэрбээр шоо хаяж тоглодог ширээний тоглоомд дуртай байсан бөгөөд хамт “Win, Lose, Draw” гэдэг тоглоом тоглож байсан гэнэ. Тэгтэл нөгөө охин нь тавцан дээр “Надтай унтаач” гэж бичсэн нь анхны сексийнх нь эхлэл болжээ.

8 нас: Крис Браун

“The Guardian” сэтгүүлийнхэнд өгсөн ярилцлагадаа Крис Браун 8 настайдаа бэлгийн харилцаанд орж байснаа ярьжээ. Тэрбээр бэлгийн бойжилт орон бүрт, хүн бүрт харилцан адилгүй явагддагийг онцлоод 14/15 настай охинтой анх энгэр зөрүүлж байсан гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ