Улаанбаатарт 11 хэм дулаан байна

2015 оны 05 дугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 хэм, Алтайн өвөр говиор 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ