Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан.
Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий нийтээр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн тунхаглах өдөр болгон тэмдэглэдэг.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум"-ыг хоёр хоногийн өмнө зохион байгуулсан бол Нээлттэй нийгэм форумаас өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах гэж байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ