“Улаанбаатар сан” ОНӨААТҮГ - ыг татан буулгана

Нийслэлийн Засаг дарга “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/382 дугаар захирамж гаргаж, “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит ажахуйн тооцоотүйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохионбайгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.


Татан буулгах үйл ажиллагааг хуулийн дагуу зохионбайгуулж, дараахь ажлыг хийжгүйцэтгэхийг комисст даалгав. Үүнд:
  • Татан буугдажбуйхуулийн этгээдийн балансад бүртгэлтэй эд хөрөнгийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажиллагсад эх үүсвэрийн хамт, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эх үүсвэрийн хамт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж”, нийслэлийн Архивын газарттус тус балансаасбалансад шилжүүлэх
  • Байгууллагын хаалтын баланс гаргаж, Байгууллагын бичиг баримтыг архивлан Нийслэлийн Архивын газарт шилжүүлэх
  • Татан буугдажбуйхуулийн этгээдийг Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохионбайгуулах
Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьжажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ