Дэлхийг тойрох үзэсгэлэн Монголоос эхэлнэ

БНХАУ-ын алдарт зураач Ша Ма Ла И-н үзэсгэлэн 5 дугаар сарын 4-6 хооронд Монголын Уран Зургийн Галерейд гарах гэж байна. Дэлхийг тойрох нүүдлийн үзэсгэлэнгийн анхны гараа ийнхүү Монгол улсаас эхлэж байна.

Ша Ма Ла И зураач нь:
-БНХАУ-н Баруун Өмнөдийн Их сургуулийн орлогч захирал, докторантын удирдагч багш
-Си Чуань мужийн “Урчуудын Эвлэл” –ийн гишүүн
-Бүх Хятадын “Урчуудын Эвлэл”-ийн орлогч дарга
-Си Чуань мужийн Ардын урлагийн холбооны дарга
-Си Чуань мужийн Утга урлагийн холбооны орлогч дарга
-Бүх Хятадын Ардын урлагийн холбооны дарга
-Бүх Хятадын Төрийн Явдалын Хорооны эрдмийн зэрэг олгох, хянан зөвшөөрөх хорооны ажлын хэсгийн гишүүн
-БНХАУ-ын “Хулсны Баавгай”-н зураачдын хувьд тэргүүлэгч зураач.

Тэрээр БНХАУ-ын алдартай зураачдын нэг бөгөөд “Хулсны баавгай”-н зургууд нь олон улсад хадгалагдаж байдаг юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 16:00 цагт Монголын Уран Зургийн Галерейд болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ