Мал, амьтны галзуу өвчин бүртгэгджээ

Баянхонгор аймгийн Баянлиг, Хэнтий аймгийн Баянмөнх, Өвөрхангай аймгийн Тарагт сумдад мал, амьтны галзуу өвчин бүртгэгдсэн байна. 1 ямаа, 2 үхэр өвчилсөн бөгөөд хязгаарлалтын хорио цээрийн дэглэмтэй байна.
Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, мал амьтнаас хүнд халдварладаг хурц халдварт өвчин юм.
Өвчтэй амьтанд хазуулж, шүлсдүүлсэнээс халдварладаг. Биед үүссэн шарх, гэмтсэн арьс, салст бүрхэвчээр шүлсний хамт орж, мэдрэлийн ширхэгээр дамжин тархан төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг.Өвчтэй хүнээс эрүүл хүнд халдвар дамжидаггүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ