Монгол иргэд БНСУ-д баригджээ

Монгол Улсын таван иргэн хууль бус эм тариаг БНСУ-руу гарган, худалдаалсан хэргээр тус улсад саатуулагджээ. Тэд БНСУ-ын найман иргэнтэй бүлэглэн Хойд Солонгост үйлдвэрлэсэн өвчин намдаагч, мэдээ алдуулагч “Кымданг-2” тариаг бүх төрлийн өвчин эдгээх, намдаах чадвартай хэмээн сурталчилж өндөр үнээр худалдаалдаг байжээ.

Монголчууд хууль бусаар хил давуулахад оролцдог байсан байна. Тэд 200 сая воны ашиг олсон гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ