Булган аймагт газар хөдөлжээ

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны оройн 22:50 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Туссумын төвөөс зүүн хойд зүгт 9 км-ийн зайд газар хөдлөлт болсон аж.

Газар хөдлөлт чичирхийлэл байдлаар мэдрэгдсэнээс өөр ямар нэг хор хохирол учраагүй талаар албаны хүн мэдээлсэн байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ