Монголыг ХҮН хөгжүүлж чадна гэв

"Хөгжил-Хүн Клуб"-ийнхэн "Хөдөлмөрийн үндэсний нам" буюу ХҮН нэртэй намыг 2011 онд байгуулсан бөгөөд тус намын шинэчлэлийн талаарөнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус нам нь нийт 14 клубийн 20 гаруй салбарын мэргэшсэн боловсон хүчнүүдээс бүрддэг байна. Одоогийн байдлаар 1500 гишүүнтэй бөгөөд дахин 10.000 гаруй гишүүн элсүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил “21-р зууны улс орнууд өндөр барилга барьж өрсөлдөхөөсөө илүү хүнээ хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг болсон. Учир нь бүх талаар хөгжсөн ард иргэдтэй улсад хөгжил, бүтээн байгуулалт аяндаа ирдэг. Тиймээс манай нам Монгол үндэстний хөгжлийн “Хүн Дээд” үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлэхээр болсон. Хүн дээд үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх нь манай намын хүсэл юм. Хүнээ хөгжүүлж дахин төлөвшүүлж чадсанаар л бид улсаа хөгжүүлж чадна” хэмээн ярилаа.

Хөдөлмөрийн үндэсний нам нь зүүний чиглэлийг баримтлах бөгөөд бие даасан мэргэжлийн институци байхаараа онцлог ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ