“Улаанбаатар синема”-гийн хууль бус барилгын ард хэн байна вэ!!!

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн 9А байрны хажуу бөөрөнд барилгын суурь ухаж эхэлсэн байна. “Улаанбаатар синема” буюу олны нэрлэж заншсанаар Тэнгис кино театрынхан барилгынхаа өргөтгөлийг хийхдээ зэргэлдээх орон сууцанд оршин сууж буй олон арван иргэдийн амгалан тайван байдал болоод эрүүл орчинд аж төрөх эрхийг нь бүдүүлгээр зөрчиж эхэлсэн байна. Тус компанийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй хэр нь барилгынхаа суурийг ухаж эхэлсэн гэж оршин суугчид мэдэгдэж байна. Тэд энэхүү бусармаг үйлдлийг зогсоох гэжтус компанийн удирдлагууд болооддүүргийн эрх мэдэлтнүүдэд удаа дараа ханджээ. Харин оршин суугчдын гомдлыг үл тоомсорлон тоохгүй байгаа аж.

Оршин суугчдынхувьд гомдлоо нийслэлийн удирдлагууд болон мэргэжлийн хяналтын байгууллагад гаргасан ч шийдтэй хариуг одоог хүртэл өгөөгүй байгаа гэнэ.

Эрх мэдэлтэй томоохон ар талтай "Улаанбаатар синема" компаний энэхүү хууль бус үйлдлийг сурвалжлуулж олон нийтэд хүргэх гэхээр үл мэдэх шалтгаанаар телевизийнхэн ирдэггүй аж. Үүнээс харахад "Улаанбаатар синема"-гийн цаана хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй нэгэн байгаа бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ