Хүүхдийн сайн сайхан амьдралын төлөө хамтран ажиллана

БСШУЯ, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийг БСШУ-ны дэд сайд Б.Тулга, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагынсуурин төлөөлөгч Винсент Эдвардс нар үзэглэсэн юм. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт дэвшүүлсэн бодлого, баримтлах чиглэл болон ДЗМОУБ-ын стратегийн зорилгыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа харилцан зохицуулах замаар хүүхдийнсайн сайхан, бүрэн дүүрэн амьдрах нөхцлийг хангахад бүх талаар идэвхтэй хамтран ажиллах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ