Ашигт малтмалын газар гадаадын иргэний нэхэмжлэлтэй шүүхэд дуудагдлаа

Солонгосын“Реалко Кореа”ХХКАшигт малтмалын газрыглиценз цуцалсан, үүний улмаас 500 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг үндэслэлээрНийслэлийн Захиргааны хэргийн 20-р шүүх болонДүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд хандаад байна.

Гадаадын хөрөнгө оруулалт “сэргэн мандаад” байсан үед буюу 2009 ондСолонгос улсын100 хувийн хөрөнгө оруулалттай“Реалко кореа” ХХКДорноговь аймгийнХатанбулаг сумын Лугийн толгой гэхгазарт5000га газарт ховор элемент хайх зорилгоор хайгуулынлицензтэй болжээ. ХайгуулыгхийхдээМонголын “Х”гэх байгууллагатай хамтарсан байдаг.Харин Монгол хамтрагчид нь Ашигт малтмалынгазрын хуулийн хэлтсийннэр бүхий ажилтантай хамтрануг хайгуулынлицензийгСолонгосын “Реалко кореа” ХХК-ны нэр дээрээс өөрсөд рүүгээ шилжүүлсэн байдаг. Энэ нь хууль бус байсан бөгөөдүүнийг анхан, дунд болон Улсын дээд шүүх тогтоосон байдаг.Ингэж шүүхдэхэдхоёр жилийн хугацаа алдсан бөгөөд үүнтэй зэрэгцэн 2014 онд АМГдавуу байдлааашиглан лицензийг цуцалсан байна.

ТиймээсАМГ-ын хуулийн хэлтсийн нэр бүхийажилтны буруутай үйл ажиллагааныулмаасхохирсон гэж үзэжЗахиргааны хэргийн болонИргэний хэргийншүүхэд хандаад байна.Тодруулбаллицензийн эрхийг сэргээлгэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн20-р шүүхэд,хохирлын мөнгө болох 500 саятөгрөгийг нэхэмжлэхээрДүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд тус тус хандаад байгаа аж. Өдгөөнэхэмжлэлийн дагуу хэрэг үүсээд байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ