Эцэг эхчүүдийн анхдугаар чуулга уулзалт болно

Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран “School police” эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнг хэлэлцэх зорилгоор “School police-2015” эцэг эхчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13.30 цагаас Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулах юм.

Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн зорилго нь ЕБС, түүний орчинд сурагчид гэмт хэрэг зөрчилд холбогдох, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд сурагчдын эцэг эхийг татан оролцуулах замаар эргүүл зохион байгуулахад оршдог байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ